Малын тоо толгойн албан татварыг
тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр дараах
байдлаар тогтоож баталсугай.
д/д |
Малын тоо толгойн төрөл |
Ногдуулах татвар |
1 |
Адуу |
600 |
2 |
Үхэр |
400 |
3 |
Хонь |
400 |
4 |
Ямаа |
600 |
2. Татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг татварын
байцаагч /Д.Балжинням/-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Бадамханд)-д даалгасугай.
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 сарын 13 өдрийн 02
тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА З.БАЯРМАГНАЙ