Ёс зүйн дүрэм батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэн ТОГТООХ нь:
1. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг
хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахыг Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Удирдлага зохион
байгуулалт, Төлөөлөгчийн ёс зүйн хорооны дарга, гишүүдэд даалгасугай.
ДАРГА З.БАЯРМАГНАЙ
